Өндгөн роллик - 0
Өндгөн роллик

Японы Токио хотын төвд гоо сайхны бариа заслын салоны менежер, удам дамжсан алтан гарт массажист Ито Кэничигийн гол зэвсэг болох хуруунуудын байрлалаар энэхүү Yubi Tamago - Өндгөн ролликийг зохион бүтээсэн.

Анхны загвараа 2012 онд бүтээж худалдаанд гаргасан ба хэрэглэгч, худалдан авагчдынхаа санал хүсэлтэд тулгуурлан илүү эвтэйхэн, үр дүнтэй болгохын тулд хэлбэр дизайныг өөрчлөн шинэлчилсээр өнөөгийн "Yubi Tamago 3" өндгөн роллик нь хамгийн борлуулалт өндөртэй, хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ.

Японы хамгийн том онлайн зах болох Ракутэний гоо сайхан, массажны төрлийн барааны 2013 оноос эхлэн 7 хоногийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнээр мөн хэрэглэгчдийн хамгийн өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүнээр тус тус шалгарчээ.

Мөн Японы охид залуус, эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийн олон сэтгүүл сонин, зурагтын нэвтрүүлгүүдээр уг Өндгөн роликийн тухай, түүний үр дүнг тогтмол танилцуулдаг. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг Монголын бүх насны залуус, бүсгүйчүүд маань тээврийн зардал, нэмэлт төлбөргүйгээр эх орноосоо худалдан авах боломжтой боллоо.

Өндгөн роллик - 0